Олон данс
Бизнес олон данстай бол төлбөр бүрт аль данс руу орохыг сонгоно.
Бизнес тань хэд хэдэн банкны данстай бол төлбөр бүрт аль данс руу орохыг сонгож болно. Сонгоогүй төлбөр таны үндсэн (оператор бүрт тохируулсан) данс руу орно.
Бүх данс бизнесийн эзний нэр дээр байна. Бусдын нэр дээрх данс зөвшөөрөгдөхгүй: Хэний нэр дээр бүртгэх.
Дансаа олох
Дансууд дашбоардын Данс хэсэгт нэмэгдэнэ. API-аар жагсаалтыг авна:
curl https://api.wire.mn/v1/bank_accounts \
-H "Authorization: Bearer $WIRE_SECRET_KEY"Хариунд данс бүрийн id (ba_…), банк, дансны дугаарын сүүлийн 4 орон,
эзэмшигчийн нэр ирнэ. settlement_selectable: true данс л төлбөрт сонгогдоно.
API түлхүүр зөвхөн өөрийн бизнесийн дансыг харна. Нэг эзэмшигч хэд хэдэн бизнестэй байсан ч нэг бизнесийн түлхүүр нөгөө бизнесийн дансыг харахгүй, сонгож ч чадахгүй. Нэг бизнесийн бүх project ижил дансуудыг хуваалцана.
Төлбөр бүрт данс сонгох
PaymentIntent үүсгэхдээ settlement_account өг:
curl https://api.wire.mn/v1/payment_intents \
-H "Authorization: Bearer $WIRE_SECRET_KEY" \
-H "Idempotency-Key: order-1024" \
-H "Content-Type: application/json" \
-d '{"amount": 15000, "settlement_account": "ba_m2qk7t4xw5nbv3rj6yhc2dpa4e"}'- Төлбөр зөвхөн тэр данс руу орно. Данс салгагдсан бол төлбөр татгалзагдана — өөр данс руу хэзээ ч шилжихгүй.
- Intent нь нэхэмжлэх бүрт данс зааж чаддаг оператороор хязгаарлагдана
(
allowed_operatorsхариунд харагдана). - Алдаа:
400 settlement_account_invalid(таны данс биш эсвэл холбогдоогүй),400 settlement_account_unsupported(allowed_operators-д тийм оператор алга).
Кодгүйгээр — төлбөрийн линк
Төлбөрийн линк үүсгэхдээ Орлого орох данс-аа сонговол тэр линкээр орсон бүх төлбөр сонгосон данс руу орно.