Хэний нэр дээр бүртгэх
Бизнес, project, орлого хүлээн авах дансыг зөв эзний нэр дээр бүртгэх заавар.
Wire дээр бизнесийг түүний жинхэнэ эзэн бүртгүүлж, орлого зөвхөн эзний өөрийн нэр дээрх дансанд орно. Wire платформын AML агент бизнесийн эзэн болон дансыг иргэний баталгаажуулалттай (ДАН) тулгаж шалгана.
| Бизнесийн төрөл | Эзэн | Орлого хүлээн авах данс |
|---|---|---|
| Хувь хүн | ДАН-аар баталгаажсан тухайн хүн | Тэр хүний өөрийн нэр дээрх |
| Байгууллага | Бүртгэлд нэрлэгдсэн захирал ДАН-аар батална | Байгууллагын нэр дээрх |
Таны тохиолдол
| Нөхцөл | Хийх зүйл |
|---|---|
| Өөрийн бизнес | Өөрийн ДАН-аар бүртгүүлж, өөрийн нэр дээрх дансаа холбоно. |
| Хэрэглэгчийнхээ сайтыг хөгжүүлж байна | Хэрэглэгч өөрөө бүртгүүлээд таныг Баг хэсгээс гишүүнээр урина. |
| Ажилтан, гэр бүлийн хүн тусалж байна | Мөн адил: эзэн бүртгүүлж, туслах хүнээ гишүүнээр урина. |
| Нэг эзэмшигч, олон дэлгүүр | Шинэ бизнес нээхгүй. Дэлгүүр бүрт project нэмнэ. |
| Өөр регистртэй компанитай | Тэр компанид тусдаа бизнес бүртгэнэ. |
| Орлогоо байгууллагын дансанд авах | Маягтад Бүртгэлийн төрөл → Байгууллага сонгоно; данс нь байгууллагын нэр дээр. Хувь хүнээр аль хэдийн бүртгүүлсэн бол байгууллагыг шинэ бизнесээр бүртгэнэ. Захирал ДАН-аар батална. |
| Бусдын өмнөөс аль хэдийн бүртгэсэн | Бүртгэлд нэрлэгдсэн бодит эзэн Wire-ийн холбоосоор ДАН-аар батална. |
Нэг хуулийн этгээд = нэг бизнес. Ижил регистрээр хоёр дахь бизнес бүртгэх хүсэлтийг дашбоард татгалзана. Дараагийн дэлгүүрээ байгаа бизнес дотроо project болгоно.
Хөгжүүлэгч, агентлагт
- Хэрэглэгч
app.wire.mn-д өөрийн ДАН-аар бүртгүүлж, бизнесээ бүртгэнэ. - Хэрэглэгч таныг дашбоардын Баг хэсгээс гишүүнээр урина.
- Та тэр бизнест project, холболт, API түлхүүр, webhook-ийг тохируулна.
- Орлого хэрэглэгчийн нэр дээрх дансанд шууд орно.
Гишүүн эзэнтэй адил удирдана, харин устгах үйлдэл зөвхөн эзэнд. Өөрийн ДАН-аар хэрэглэгчийн бизнесийг бүү бүртгэ: тэгвэл та тэр бизнесийн эзэн болж, дансны шалгалтад тэнцэхгүй.
Олон дэлгүүр, олон данс
Нэг бизнес дотор дэлгүүр бүрт тусдаа project үүсгэнэ (10 хүртэл). Project бүр өөрийн API
түлхүүр, webhook-той. Орлогоо өөрийн нэр дээрх өөр дансанд авах бол төлбөр бүрт
settlement_account заана. Дэлгэрэнгүйг Олон данс
хуудсаас үзнэ үү.
Зөвшөөрөгдөхгүй
- Гэр бүл, найз, ажилтны нэр дээрх дансаар орлого авах.
- Бусдын өмнөөс орлого цуглуулж, дараа нь шилжүүлэх.
- Өөр хүний ДАН-аар бизнес бүртгүүлэх.
- Хаагдсан бизнесийн оронд шинэ бизнес нээж төлбөрөө үргэлжлүүлэх.
Шалгалт зөрвөл
Данс бизнесийн нэр дээр биш бол шинэ төлбөр 403 account_holder_mismatch алдаагаар
зогсоно. Хийгдсэн гүйлгээнд нөлөөлөхгүй.
Энэ алдааг дахин оролдох шаардлагагүй. Дашбоардын Данс хэсэгт эзний нэр дээрх дансаа нэмэхэд төлбөр автоматаар сэргэнэ. Бүртгэлийн эзэн таарахгүй бол бодит эзэн ДАН-аар баталгаажуулна.