Wire Docs

Төлбөрийн линк

Кодгүйгээр дахин ашиглах төлбөрийн линк үүсгээд хуваалцаарай — хэнд ч хялбар.

Төлбөрийн линк бол код бичихгүйгээр төлбөр хүлээн авах хамгийн хялбар арга. Та дашбоардаас линк үүсгээд, чат, пост, имэйлээр хуваалцана. Худалдан авагч линк дээр дарж, таны акаунтад идэвхжсэн оператороор төлбөрөө төлнө.

Энэ нь кодгүй боломж. Хөгжүүлэгч эсэх нь хамаагүй — дашбоард байхад л хангалттай. Код бичиж нэгтгэхийг хүсвэл Hosted checkout-г үз.

Хэрхэн ажилладаг вэ

  1. Линк үүсгэ — дашбоардын «Төлбөрийн линк» хэсэгт гарчиг, гүйлгээний утга (заавал биш), дүн оруулна.
  2. Хуваалцpay.wire.mn/link/{slug} хаягийг хуулах, QR-аар эсвэл шууд нийгмийн сүлжээнд (зурагтай preview-тэй) түгээ.
  3. Худалдан авагч төлнө — линк нь Wire-hosted төлбөрийн хуудас нээж, QR код, банкны deeplink-ийг харуулна.
  4. Баталгаажуул — үр дүнг payment_intent.succeeded webhook-оос баталгаажуул (Webhooks).

Дүнгийн төрөл

  • Тогтсон дүн — худалдан авагч таны тогтоосон дүнг төлнө (жишээ: сарын гишүүнчлэл).
  • Нээлттэй дүн — худалдан авагч дүнгээ өөрөө оруулна. Доод дүн тавьж болно (хандив, чөлөөт төлбөр).

Дүн нь бүхэл төгрөг (MNT-д бутархай нэгж байхгүй).

Гүйлгээний утга

Линк бүрт гүйлгээний утга (заавал биш, 500 хүртэл тэмдэгт) тохируулж болно. Энэ нь төлбөр төлөгчид харагдах тайлбар — жишээ нь «Захиалга #1024» эсвэл «9 сарын үйлчилгээний төлбөр». Хоосон орхивол тайлбаргүй гүйлгээ үүснэ. Гарчиг нь зөвхөн таны дашбоард доторх нэр бол гүйлгээний утга нь худалдан авагчид харагдана.

Дахин ашиглах ба статистик

Нэг линк олон удаа төлбөр хүлээн авна — нэг бүрд шинэ линк үүсгэх шаардлагагүй. Дашбоард линк бүрийн төлөлтийн тоо, цуглуулсан нийт дүнг харуулна. Линкийг түр унтрааж, дараа дахин асааж болно.

Хуваалцах

Линк бүр дараахтай:

  • Хуулахpay.wire.mn/link/{slug} богино, унших боломжтой хаяг.
  • QR код — хэвлэх, дэлгэцэнд харуулах.
  • Нийгмийн share — Facebook, Instagram, LinkedIn зэрэгт линк хуваалцахад таны нэр, дүн бүхий зурагтай preview автоматаар харагдана.

Линк ба төлбөр

Төлбөрийн линкээр хийгдсэн төлбөр бүр ердийн PaymentIntent + Charge болж бүртгэгдэнэ — API-аар үүсгэсэн төлбөртэй яг адил тайлагнагдаж, webhook илгээгдэнэ. Тиймээс кодгүй линк ба API-аар хийсэн төлбөр нэг газар нэгддэг.

Энэ хуудсанд