Оператор идэвхжүүлэх
Хүсэлт → хяналт → цахим гэрээ → төлбөр идэвхжинэ. Live оператороор төлбөр хүлээн авах бүрэн зам.
Test mode-д суурилуулсан sandbox оператор шууд ажилладаг. Бодит төлбөр
хүлээн авахын тулд таны акаунтад идэвхжсэн операторуудаас сонгож
идэвхжүүлнэ. Урсгал нь дөрвөн алхамтай:
Идэвхжүүлэлт бүхэлдээ дашбоард дээр явагдана — код бичих шаардлагагүй.
Оператор идэвхжсэний дараа API талд өөрчлөлт ороогүй: allowed_operators-т
тухайн операторын id-г нэмэхэд л хангалттай.
1. Хүсэлт илгээх
Дашбоардын Холболтууд хэсгээс оператороо сонгож, алхам алхмаар мэдээллээ бөглөнө:
- Бүртгэлийн төрөл — хувь хүн эсвэл байгууллага.
- Үндсэн мэдээлэл — нэр, регистр, үйл ажиллагааны чиглэл. Хувь хүн бол ДАН баталгаажуулалтын мэдээллээрээ нэг товшилтоор бөглөж болно.
- Хаяг, холбоо барих — байршил, утас, имэйл. Бүртгэлийн имэйл, баталгаажсан утсаа мөн нэг товшилтоор ашиглана.
- Орлого хүлээн авах данс — холбогдсон данснуудаасаа сонгоно; данс холбоогүй бол яг энэ алхам дээрээ шинээр холбоно.
Илгээхийн өмнө Хянах алхам дээр бүх мэдээллээ нягтална.
2. Хяналт
Хүсэлтийг Wire-ийн баг ажлын цагаар хянана. Шийдвэрийг имэйлээр мэдэгдэх бөгөөд дашбоардын холболтын хуудсанд явц нь шат дараалсан төлөвөөр харагдана (Мэдээлэл → Хяналт → Идэвхжинэ). Татгалзсан тохиолдолд шалтгаан нь харагдаж, маягт өмнөх мэдээллээрээ бөглөгдсөн байх тул зөвхөн засах хэсгээ өөрчилж дахин илгээнэ.
3. Цахим гэрээ байгуулах
Хүсэлт баталгаажсаны дараа тухайн операторын үйлчилгээний гэрээг цахимаар байгуулна:
- Гэрээний бүрэн эхийг PDF-ээр нээж уншина (уншсаны дараа л баталгаажуулах хэсэг идэвхжинэ).
- Шимтгэлийн нөхцөл, хориглосон үйлчилгээний жагсаалттай танилцсанаа баталгаажуулна.
- ДАН баталгаажсан иргэний мэдээллээрээ гэрээг байгуулна — энэ нь гарын үсэг зурсантай адил хүчинтэй.
Гэрээний мэдээллийн хэсэгт таны хүсэлтээр илгээсэн мэдээлэл (нэр, регистр, хаяг), гарын үсгийн хэсэгт ДАН баталгаажсан нэр, регистр орно. Байгуулсан гэрээгээ холболтын хуудаснаас хэзээ ч PDF-ээр харах, татах боломжтой.
4. Төлбөр идэвхжинэ
Гэрээ байгуулагдмагц холболт автоматаар идэвхжиж, тухайн оператор:
- Hosted checkout-ийн төлбөрийн сонголтод,
- Төлбөрийн линк-ийн төлбөрийн хуудсанд,
- API-ийн
allowed_operatorsжагсаалтад
ашиглагдах боломжтой болно.
Түр унтраах / асаах
Идэвхтэй оператор бүрийг Холболтууд хуудасны унтраалгаар түр зогсоож болно. Унтраасан үед тухайн оператороор шинэ төлбөр үүсэхгүй (автомат чиглүүлэлт болон төлбөрийн хуудаснаас хасагдана); холболт, тохиргоо хэвээр үлдэж, дахин асаахад шууд үргэлжилнэ.
Оператор идэвхжүүлэхийн өмнө эзэмшигчийн баталгаажуулалт (утас + ДАН) дууссан байх шаардлагатай.